Сурагчдын амралтыг наашлуулаагүй

A- A A+
Сурагчдын амралтыг наашлуулаагүй

2021-2022 оны хичээлийн жил цар тахлын улмаас гурван улиралтай байгаа. Сурагчдын зуны амралт нийслэл, орон нутагт зэрэг эхэлнэ. Тухайлбал,

Бага ангийн буюу 1-3 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 3-нд хичээллээд,

Дунд, ахлах /4-12/ ангийн сурагчид зургадугаар сарын 13-нд хичээллээд амрах хуваарьтай

Гэтэл өчигдрөөс эхлэн цахим хуудаст сурагчдын амралтыг наашлуулж ирэх зургадугаар сарын 1-нд эхлүүлэхээр болгосон талаар мэдээлэл гарав. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сайд А/38 тоот тушаалын дагуу амарна. Нийслэлийн боловсролын газраа чиглэл өгөөгүй. Амралтыг наашлуулсан гэдэг ташаа мэдээлэл” гэв. Тэгэхлээр сурагчид дээрх заасан хугацаанд буюу бага анги ирэх сарын 4-нөөс эхэлж амрах юм байна.