Монгол циркчид анхны мөсөн дээрх тоглолтоороо хүүхэд багачууддаа бэлэг барина

A- A A+
Монгол циркчид анхны мөсөн дээрх тоглолтоороо хүүхэд багачууддаа бэлэг барина

Бидний бяцхан үрсийн маань баярын өдөр тун удахгүй болно. Гадуур хүүхдээ яаж баярлуулах вэ гэсэн хүмүүс хаа сайгүй. Тэгвэл хүүхдүүдээ баярлуулах маш сайхан бэлэг энэ биш үү. 

Монголын циркчид мөсөн дээрх циркийн төрлөөр анхны уран бүтээлээ туурвин үзэгч олноо өргөн барихад бэлэн болоод байна.

Сүүлийн 10 гаруй жил зогсонги байдалд ороод байсан циркийн урлагийн хөгжилд түүхийн шинэ хуудас нээгдэв. Монголын циркийн урлагийн цаашдын хөгжил, үзэгч олны хүсэн хүлээлт, уран бүтээлчдийн итгэл найдварт гэрэл гэгээ, бүтээн туурвих урам зоригийг бэлэглэн, монголчууд бид хүсвэл юуг ч бүтээж чадах агуу мөрөөдөл, хүслийг биелүүлсэн нэгэн тоглолтыг “Степпе Арена” ХХК зохион байгуулж, олны хүртээл болгох гэж байна.

Олон улсын циркийн урлаг “Тайз-манежын цирк”,  “Усан цирк”, “Мөсөн цирк”, “Амьтны цирк” гэсэн бие даасан төрлүүдээр хөгжсөөр байгаа бөгөөд мөсөн циркийн тоглолтой улс орон гарын таван хуруунд багтах төдий. Харин энэ удаа Монголын циркийн жүжигчид тайзнаа төдийгүй мөсөн тайзнаа өөрсдийн ур чадвараа гайхуулах гэж байна.

Эх үрсийн баярыг угтан энэ сарын сүүлчээр Мөсөн Өргөө ордонд Мөсөн дээрх циркийн  тоглолт болно. Тоглолтыг “Степпе Арена” ХХК санхүүжүүлж, Улсын Консерваторын циркийн ангийн багш, оюутан сурагчид, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй циркийн гайхалтай үзүүлбэрүүдийг мөсөн талбайтай хослуулсан МОНГОЛЫН ЦИРКЧДИЙН МӨСӨН ДЭЭРХ АНХНЫ ТОГЛОЛТ  05-р сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагт,  06-р сарын 1-ний өдрийн 11:00 цагт болох юм.

Тасалбарыг www.steppearena.mn, http://onelink.to/sjx524 хаягаар захиалаарай. Мөн шууд очоод билет худалдан авч үзэж болно.