Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

A- A A+
Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин оролцсон юм. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд "Токио-2020" паралимпийн наадмын аварга, "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн тэрбээр 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Ийнхүү Э.Содномпилжээ ДАШТ-ээс зургаа дахь медалиа хүртсэн бөгөөд тэрбээр нийт гурван алт, гурван мөнгөн медаль хүртээд байна