Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна

A- A A+
Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна

Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна

Монгол улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл” хөтөлбөр ажилтай хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь 2021-2025 оны хооронд хэрэгжих бөгөөд Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, гэр хорооллын бүсийг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох, Даралт өргөх насосны станцыг шинэчлэх мөн Төслийн хэрэгжилт болон менежмент, Компанийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээнүүд үргэлжлэн хэрэгжиж байна.

Төслийн эхний хэсэгт тусгагдсан ашиглалтын хугацаа дууссан дамжуулах шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд насжилтын хугацаа дууссан, гэмтэл саатал ихээр гарч байгаа 1968 онд ашиглалтанд орсон 3г магистраль, 2Ф700мм-ийн голчтой 1.3 хос.км шугам мөн 1968 онд ашиглалтанд орсон 5а магистраль, 2Ф1000 мм-ийн голчтой 2.8 хос.км шугамын угрсалтын ажил 2022 оны 05-р сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл хангагдаж байна.

Тус шугам сүлжээ нь хотын төв хэсэг буюу 40.0, 50.0 мянгатын хороолол, 19-р хороолол болон Монгол бөхийн өргөө орчмын хэрэглэгчдийг хангадаг үндсэн гол шугам бөгөөд өргөтгөн шинэчлэхэд ихээхэн цаг хугацаа, хүн хүч шаардлагатай тул 6 багц ажил болгон хувааж гүйцэтгэгч шалгарч ажил эхлэхэд бэлэн болоод байна.

Гарах үр дүн: Ашиглалтын хугацаа дууссан 3г, 5а магистраль шугамуудыг өргөтгөн шинэчилснээр шугам сүлжээний найдвартай ажиллагаа сайжирч томоохон хөрөнгө оруулалт шаардсан өндөр эрсдэлтэй шугам сүлжээ шинэчлэгдэнэ. Мөн ДЦС-4 ХК-ийн 2Ф1000 мм-ийн сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц-н ачааллыг шилжүүлэх боломж бүрдэнэ.

Ингээд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах орон сууцны хороолол, хүүхдийн сургууль, цэцэрлэгийг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх юм.

Цаашид төслийн дараагийн үе шатны ажилд тусгагдсан ашиглалтын хугацаа дууссан, аваари саатал гарах өндөр эрсдэлтэй хэд хэдэн магистраль, насосны станц зэрэг ажлуудыг төслийн хугацаанд үе шаттай шинэчлэн солихоор төлөвлөж байна.

Тус төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох боломж бүрдэх бөгөөд зураг төслийн ажил хийгдээд явж байна.