“УБДС” ТӨХК ХАЛААЛТ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УС ХАЛААХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

A- A A+
 “УБДС” ТӨХК ХАЛААЛТ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УС ХАЛААХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярсайхан БНСУ-ын T.E.S компанийн Ерөнхий захирал Жанг Хүн нар Соронзон орны бойлер, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нийлүүлэлт болон хамтын ажиллагааны санамж бичигт 2022 оны 06 дугаар сарын 08 ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд халаалт, хэрэглээний халуун ус халаах шинэ техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд чиглэх бөгөөд цаашид судалгаа шинжилгээ, туршлага солилцох зэргээр ажлууд хийгдэхээр тохиролцлоо.

Цахилгаан соронзон орны бойлер нь соронзон талбарыг ашиглан эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн маш сайн үр ашгийг авч ирэх, зөвхөн цахилгаан мотор соронзоор дулаан ялгаруулдаг учраас СО2 ялгаруулдаггүй байгальд ээлтэй, байнгын соронз учраас удаан эдэлгээтэй, энгийн бүтэцтэй учраас засвар үйлчилгээний зардал маш бага гарах, уурын зуухны ерөнхий менежментэд шаардагдах хяналт шалгалтын зардал, ашиглалт удирдлагын зардлуудыг бууруулах, эрчим хүчний алдагдалгүй, халаалтын зардлыг эрс бууруулах зэрэг олон талын боломжтой шинэ технологи юм.