“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК, ШУТИС-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

A- A A+
 “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК, ШУТИС-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярсайхан, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нарын зурсан санамж бичгийн зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Монгол улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалтын чанарыг олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор бакалавр, магистр, докторын сургалтын чанар, суралцагчдын идэвхийг дээшлүүлэх, түүний материаллаг баазыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн дадлагын чанар, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлага гарган хамтран ажиллах юм.