ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТОДОРХОЙ ҮҮРЭГ ДААЛГАВАРУУД ӨГЛӨӨ

A- A A+
 ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТОДОРХОЙ ҮҮРЭГ ДААЛГАВАРУУД ӨГЛӨӨ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нийслэл хотыг төвлөрсөн дулаан хангамжаар ханган ажиллаж байгаа “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрчим хүчний салбарын хувьд өвлийн өндөр ачааллыг тасралтгүй найдвартай үйл ажиллагаагаар хангаж хаврын улиралтай золгоно гэдэг маш том үүрэг хариуцлага байдаг бөгөөд энэ ч утгаасаар салбарын сайд 2021-2022 оны өвөл давсан дүнтэй газар дээр нь танилцсан юм.

Цаашлаад 2022-2023 оны өвлийн бэлтгэл ажил, зуны засварын үйл ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн ажлын явцын талаар санал солилцож, үүрэг даалгавар чиглэлүүдийг өглөө .

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний салбарын нэн тэргүүнд баримтлах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр дээр хариуцлагатай ажиллаж ирснийг Эрчим хүчний сайд онцлон тэмдэглэлээ.