ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийн тарифт өөрчлөлт ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна

A- A A+
ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийн тарифт өөрчлөлт ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна

- Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэх үндэслэлгүй мэдээлэл гарч байгаатай холбогдуулан уг асуудлыг хариуцдаг байгууллагын хувьд бодит мэдээлэл хийж байна. Юуны түрүүнд Засгийн газраас авч хэрэгжлүүлж байгаа хөнгөлөлтүүдийг танилцуулъя. 

Эрчим хүчний үнэ тарифыг 2020 оноос эхлэн  төрсөн даасан. Нийт 754 хэрэглэгчдээс 738 мянган иргэн хамрагдаж, 13 сарын хугацаанд эрчим хүчний төлбөрийн хөнгөлүүлсэн. Үүнд 688 тэрбум төгрөг зарцуулсан. 

- Цар тахлын үедтэй холбогдуулан айл өрхийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх шийдвэр гарсан. 2022 1 дүгээр сарын 1-нээс 5 дугаар  сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Ингэхдээ орон сууцны иргэдийг 250 квт хүртэлх, гэр хорооллын 350 квт хүртэлх цахилгааны төлбөрийг төрөөс даахаар болсон. Энэ шийдвэрийн хүрээнд нийт 696 мянган ахуйн хэрэглэгчдийн 75 хувь нь төлбөрөө бүрэн хариуцуулах бүрэн боломжтой болсон. Дунджаар орон сууцны айд 41,300, гэр хорооллын айлд 51300 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Төрөөс үүнд 72 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. 

- 2017 онд гэр хорооллын айлуудын шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт оруулах шийдвэр гарсан. 190 мянган хэрэглэгчдэд 23,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 

-  Сүүлийн үед цахилгаан дулааны эрчим хүчний тарифыг нэмэгдүүлсэн байна, төрөөс хариуцсан төлбөрийг нөхөж авах гэж байна гэх мэдээлэл нэлээд их цацагдлаа. Цахилгаан, дулааны эрчим хүчний тарифт 2019 оны 7 дугаар сараас хойш өөрчлөлт ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

- Эрчим хүчний салбар алдагдалтай ажилладаг. Цахилгааны эрчим хүчнийг хэрэглэгчид бодит өртөгөөс 25-59 хувь доогуур, дулааны эрчим хүчнийг бодит өртөгөөс 48 хувь доогуур үнээр хэрэглэдэг. 2021 онд гэхэд д 77,8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 

- 2022 оны 1,2 дугаар сард хэрэглэгчдээс 36 өргөдөл, гомдол ирсэн. 22 нь цахилгаан, 14 нь дулааны эрчим хүчтэй холбоотой өргөдөл байсан. Улмаар 32,5 сая төгрөгийг буцаан олгосон.