Сэтгэл гутралд орон, ганцаардсан бүсгүй Эмагийн түүх

A- A A+
Сэтгэл гутралд орон, ганцаардсан бүсгүй Эмагийн түүх

Single Ladies киноны Сарангуагийн дүрээр олонд ихээхэн танигдсан жүжигчин бүсгүй бол А.туяа. Урлагийн тогоон дахь халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг түүнийг жүжигчний ур чадвар ч сайтай гэлцдэг. Цар тахал намжсанаас хойш уран бүтээлийн олз омог багатай байгаа А.Туяаг сэтгэл гутралд орж, ганцаардсан хүмүүсийн дуудлагаар хов базаж явна гэх яриа олон нийтийн дунд гараад байсан юм. 

Харин энэхүү яриа нь түүний шинэхэн уран бүтээлтэй холбоотой гэнэ шүү. Жүжигчин бүсгүй Оранж энтертайнментын шинэхэн уран бүтээл болох “Дуудлагын хов базагч” хэмээх сонирхолтой нэртэй нэгэн инээдмийн кинонд гол дүр бүтээжээ

Сэтгэл гутралд орон, ганцаардсан бүсгүй Эма санамсаргүй тохиолдлоор “Дуудлагын хов базагч” Гантигийг дуудсанаар үйл явдал эхлэх энэхүү киноны гол дүрд жүжигчин А.Туяагаас гадна Ч.Очгэрэл, Р.Отгонбаяр нар тоглосон бол кино зохиолыг МУСТА Б.Баатархүү бичиж, найруулагчаар Содура, +17, Нийслэл хүүхэн зэрэг киноны найруулагч Б.Жаргалсайхан ажиллажээ. Хүн бүрд тулгардаг сэтгэл гутрал, ганцаардлыг хоёр бүсгүй хэрхэн туулж, бусдад хэрхэн нөлөөлөхийг та “Дуудлагын хов базагч” инээдмийн киноноос хүлээн авч үзээрэй. 

“Дуудлагын хов базагч” инээдмийн киног бүх IPTV болон SkyGO, DDish, VOO-гийн кино сангаас хүлээн авч үзээрэй. 

Бичлэг үзэх: