Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

A- A A+
Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, АН-ын бүлгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэх хууль эрхзүйн орчин бүрдлээ.

АН-ын бүлгийн 9 гишүүн өчигдөр хуралдаж, Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөллөө. Мөн хуралдаанаар бүлгийн дараагийн даргын асуудал яригдаж, ойлголцолд хүрсэн” гэдгийг мэдээлэв.

Бүлгийн шинэ дарга томилогдох хүртэл бүлгийг дэд дарга удирдаж, үйл ажиллагаа хэвийн явагдана гэдгийг УИХ-ын гишүүн Н.Ганибал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат АН-ын бүлгээс гарч, бүлгээ тарааж буйгаа албан ёсоор мэдэгдээд буй юм.