УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээ хийлээ

A- A A+
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ хуралдаж байна. Чуулганы ирц 56.6 хувьтайгаар нээлээ. Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонслоо.