“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган эхэллээ

A- A A+
“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” чуулганд Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл 800 гаруй хүн оролцож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, сорилт, боломж”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул “Бизнес ба эмэгтэйчүүд зөвлөлдөх уулзалтаас гарсан үр дүн”, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ийн дарга О.Байгаль “Олон улсын чиг хандлага, сайн туршлага”, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр тус тус үндсэн илтгэл танилцуулна.

Ерөнхий зохион байгуулагч:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

3. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

4. Азийн сан

5. Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо

(IWFCI Mongolia)

Хамтран зохион байгуулагч:

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар

2. Монголын эмэгтэйчүүдийн холбоо

3. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо

4. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл

5. Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо

6. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны хүрээлэн

7. Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо

8. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо

9. Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо

10. Монголын технологи, шинжлэх ухааны эмэгтэйчүүдийн холбоо

11. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо оролцож байгаа юм