Жүжигчин Төрөө залуухан бүсгүйтэй нэр холбогдсон уу?

A- A A+
Жүжигчин Төрөө залуухан бүсгүйтэй нэр холбогдсон уу?

Сүүлийн үед урлагийн тогоонд нэлээдгүй танигдаад байгаа залуу жүжигчин бол Төрөө буюу Төрбат. Тэрээр сошиал орчинд Апекс нэрээрээ танигдсан нэгэн. Жүжигчин Төрөөг ихэнх хүмүүс “Гэнэтийн зочид” ОАК-ны Ууганхүүгийн дүрээр мэднэ.  

Уран бүтээлийн хувьд амжилттай яваа түүний хувийн амьдрал ч мөн адил дардан харагддаг. Залуухан жүжигчин Төрөөгийн гэргийг Ододтой бүжиглэе шоуны оролцогч сагсчин Санчирын хамтрагч Халиунаа гэдгийг хүмүүс мэдэх байх. Гэр бүлийн хоёр аль аль талд сошиал орчинд дагагч өндөртэй болсноос хойш өөрсдийн гэр бүлийнхээ хамт байгаа мөчүүдээ нийтэлж эхэлсэн. Харин үүнийг харсан Төрөөгийн фэн охид түүнийг ганц бие биш байсанд нь урам хугарч байсан гэлцдэг. Өөрсдийн харилцааг ил болгоод удаагүй байсан жүжигчин Төрөө саяхнаас өөрөөсөө насаар бага охинтой нэр холбогдсон талаар хүмүүс жиг жуг хийлцээд байна.

Гэвч энэ нь жүжигчин Төрөөгийн шинэхэн уран бүтээл болох найруулагч Ц.Хүсэлбаатарын ДАЙРЛАГА УСК-тай холбоотой гэнэ. Гэнэн цайлган дүрээр үзэгчдийн овоо хараанд өртөөд байсан Төрөө энэ удаа олонд танигдсан дүрээсээ тэс өөр чадварыг гаргаж байгаа гэнэ шүү. Гэнэтийн зочид ОАК-ны Чухалхүүг ихээхэн эвгүй байдалд оруулж, гэр бүлийн маргаан хүртэл дэгдээлгээд амжсан Ууганхүү энэ удаа ДАЙРЛАГА УСК-нд ямар будилаан хутгах бол? Дайрлага УСК-г 2022 оны 09-р сарын 23-с бүх IPTV-с хүлээн авч үзээрэй.