“ДАЙРЛАГА” УСК 09-Р САРЫН 23-ААС БҮХ IPTV- ГЭЭР

A- A A+
“ДАЙРЛАГА” УСК 09-Р САРЫН 23-ААС БҮХ IPTV- ГЭЭР

"Бодит явдлаас сэдэвлэн бүтээв"

Найруулагч Ц.Хүсэлбаатарын ээлжит бүтээл “Дайрлага” УСК БҮХ IPTV болон SkyGO, LookTV, VOO-н видео сангаар 09-р сарын 23-аас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Киноны гол дүрийг залуу жүжигчин Х.Сумъяадорж, Э.Төрбат, Г.Анун нар бүтээсэн бол дүрүүдэд Ё.Цог /МУГЖ/, Б.Жаргалсайхан /МУАЖ/, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяр, Г.Чулуунцэцэг, О.Дуламсүрэн нар ажиллажээ.

Уг бүтээл нь Триллер, Драма төрлийн кино бөгөөд “ДАЙРЛАГА” нэрээсээ эхлээд л үзэгчдийн анхаарлыг татаад буй юм. Тэр ч бүү хэл “Болсон явдлаас сэдэвлэн” бүтээсэн нь кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа аж.

Зохиолч, найруулагч Ц.Хүсэлбаатарын ээлжит уран бүтээл болох Триллер, Драма төрлийн “ДАЙРЛАГА” УСК 2022.09.23-аас бүх IPTV болон SkyGO, LookTV, VOO-н дэлгэцнээ…

https://www.skytel.mn/content/2873/view