Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан хүн ирэх оны эхний өдрөөс эхлэн хуулийн хариуцлага хүлээнэ

A- A A+
Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан хүн ирэх оны эхний өдрөөс эхлэн хуулийн хариуцлага хүлээнэ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бол энэ хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

-Тэрбээр "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. Одоо үйлдвэрлэж байгаа согтууруулах ундаа 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байгаа бөгөөд архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. Иймээс "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ" гэлээ

-Уг хуулийн заалтыг тодруулбал: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан байна.

 Хуваалцах  Жиргэх