Дархан-Уул аймагт Тэспетролиумын нөөцийн сав дэлбэрч нэг хүн нас барж, 2 хүн олдохгүй байна

A- A A+
Дархан-Уул аймагт Тэспетролиумын нөөцийн сав дэлбэрч нэг хүн нас барж, 2 хүн олдохгүй байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал  2000 тоннын багтаамжтай  АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан бөгөөд ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна. Нэг иргэнийг галаас гаргаж, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бол нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар болон ойролцоох аймгуудаас нэмэлт хүч очиж галыг унтраахад хүч нэмэгдүүлж байгаа аж.