Emart WeChat Pay-н төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүллээ

A- A A+
Emart WeChat Pay-н төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүллээ

Худалдаа Хөгжлийн банк болон Скай Хайпермаркет ХХК хамтран Имартын бүх салбарт WeChat Pay-р төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол улсад зорчин ирж буй БНХАУ болон зүүн өмнөд Азийн жуулчид Имартаар үйлчлүүлэхдээ WeChatPay-р төлбөр тооцоогоо хийх боломжтой болж байна.

WeChatPay йлчилгээ нь:

• Дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй ОУ төлбөрийн систем

• Бэлэн мөнгө, карт ашиглахгүйгээр гар утсаа ашиглан гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийнэ. 

• Мерчант нь ПОС машин, гар утас, ухаалаг таблет, икоммерс, кассын программ зэрэг төхөөрөмжүүдээс хүссэнээ сонгон холболт хийлгэнэ