"УБДС" ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАЯРСАЙХАН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

A- A A+

17-р жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн босгон дээр "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон компанийн удирдлагууд компанийн зүгээс нийт ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн хамтын гэрээний дагуу мөнгөн урамшуулал, 80-аас дээш настай 11 ахмаддаа тусгайлан хүндэтгэл үзүүлж, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн медаль, Гүйцэтгэх захирлын гарын бэлэг, Баянгол дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд хүнсний бүтээгдэхүүний дээж зэргийг гардууллаа.

Нийт ахмадууддаа 17-р жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинэдээ сайхан шинэлж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.