Дараах байршлуудад халуун ус хязгаарлана

A- A A+
Дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхэлсэн.

Өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 5-наас эхлэн дараах байршлуудад дулааны шугамын засвар хийгдэнэ.

- Төв Гандан
- Бөмбөгөр худалдааны төв
- Баянбүрд төв
- 7-р хороолол
- Хангай хотхоны орчмын хэрэглэгчид
- 100 айл
- 11-р хороолол
- КТМС
- Цэцэг зочид буудал
- 12-р хороолол орчмын хэрэглэгчид багтаж байна. Хязгаарлалт 10 хоногийн турш үргэлжилнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.