‘’Тойромдох бүрд бэлэгтэй’’ шагай харваа тоглоом эхэллээ.

A- A A+
‘’Тойромдох бүрд бэлэгтэй’’ шагай харваа тоглоом эхэллээ.

Скай Хайпермаркет ХХК нь МОДОН ЛУУ жилийг угтан, сар шинийн баярыг тохиолдуулан Монгол уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ‘’Тойромдох бүрд бэлэгтэй’’ цахим шагайн харваа наадмыг дахин зохион байгуулж байна. Нүүдэлчин ахуй соёлоос өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн уламжлалт тоглоомыг дижитал технологитой хослуулсан шийдлүүдийн нэг нь Имарт Монголиа апп-ны ‘’Тойромдох бүрд бэлэгтэй’’ шагай харваа тоглоом юм. Уг тоглоомын дүрэм маш энгийн. Та Имарт Монголиа апп-ыг татан 99,000₮-с дээш худалдан авалт хийгээд ШАГАЙН ХАРВАА ТОГЛОХ 3 эрхийн эзэн болоорой. Имарт дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр борлуулагддаг No brand, G&G, Sante, Veloce mode, Bella casa, Мираторг, Molly’s, Luminarc, Korkmaz, Uniq, Living craft, Mukunghwa, Topten, Fresh easy, Савушкин, Elit брэндүүдийн хасаануудаас сонгож харваарай. Ингэхдээ гар утасны дэлгэцэн дээр хуруугаараа SWIPE хийх замаар сумаа харвана. Оносон хасаа бүрд тухайн брэндийн 5000 КУПОН бэлэглэнэ. Купонуудыг Имартын бүх салбар дэлгүүрүүдэд ашиглах боломжтой. /Худалдан авалт бүрд зөвхөн нэг купон ашиглагдахыг анхаарна уу/ Хожсон купоноо та 2024 оны 02-р сарын 20-ыг хүртэл ашиглаарай. Үйлчлүүлэгч та бүхэн Имарт Монголиа апп-аа  ашиглан цэц мэргэнээ сорин купоноо цуглуулж Имартын нэрийн брэндийн бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засаарай.