“Хамтдаа цас цэвэрлэцгээе“ аянд И Мартын хамт олон нэгдлээ

A- A A+
“Хамтдаа цас цэвэрлэцгээе“ аянд И Мартын хамт олон нэгдлээ

Өвлийн улиралд халтиргаа гулгаа нэмэгдсэний улмаас гэмтэж бэртэн эмнэлгийн байгууллагад хандах иргэдийн тоо олширчээ. ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт гэхэд л халтиргаа гулгаанаас болж гэмтэж бэртэн эмчлүүлэхээр ирэгсдийн тоо хоногт 70-80 хүрдэг байна.

Скай Хайпермаркет ХХК буюу Имартын хамт олон бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 360 ажилтнуудынхаа оролцоотойгоор "ХАМТДАА ЦАС ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ" аяныг амжилттай зохион байгууллаа. Шинэ оны анхны сайн үйлсийн аянаа бид салбар дэлгүүрүүдтэйгээ ойр байрлах, олны хөл хөдөлгөөн ихтэй ‘‘Улсын Хоёрдугаар төв эмнэлэг’’, ‘‘Гэмтэл согог судлалын үндэсний төв’’, ‘‘Хавдар судлалын үндэсний төв’’ болон ‘‘Улсын Гуравдугаар төв эмнэлэг’’-үүдийн нийт 1800 м2 талбай, гадаа гудамжид дагтаршсан цас мөсийг цэвэрлэсэн байна.