Малаа хариулахгүй хот руу оруулбал Нэг сая төгрөгөөр торгож, холбогдон гарсан зардлыг төлүүлнэ

A- A A+
Малаа хариулахгүй хот руу оруулбал Нэг сая төгрөгөөр торгож, холбогдон гарсан зардлыг төлүүлнэ

Сүүлийн үед хариулгагүй мал нийслэлд ихээр орж ирэх болсонтой холбоотойгоор НИТХ-аас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоож, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг баталлаа.

Тус журамд зааснаар  Дүүргийн цагдаагийн газар, хэлтэс нь хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малын эзэмшигч, өмчлөгчид хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хот руу орж ирсэн малыг  эзэмшигч, өмчлөгчийг тогтоох хүртэл түр хадгалах байранд байлгах юм байна.

Түр хашаанд байгаа малыг өвс, тэжээл, усаар хангаж, малын эмчид үзүүлэх зэргээр шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх гэнэ.

Товчхондоо, эзэмшигчийг тогтоох хүртэлх хугацаанд малын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, маллаж, нормын дагуу ус, өвс, тэжээл өгч, тухай бүрт нь бүртгэнэ.

Малыг өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгөхдөө тухайн малыг түр хадгалахтай холбогдон гарсан зардал болох

Туусан, тээвэрлэсэн зардал

Өвс, тэжээл, ус арчилгаа, маллагааны зардал

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний зардал

Бусад зардлыг төлүүлэхээр журамлажээ.

Мөн түүнчлэн Зөрчлийн хуулийн дагуу Иргэнийг 1.000.000 төгрөгөөр, ААН-ийг 10.000.000 төгрөгөөр торгох заалттай.  Тиймээс иргэд, ААН-үүд малаа хориглосон бүс буюу хот руу оруулахгүй байхыг анхааруулж байна.