Есдүгээр ангийн сурагч нулимс асгаруулагч цацсаны улмаас 70 гаруй багш сурагчид хорджээ

A- A A+
Есдүгээр ангийн сурагч нулимс асгаруулагч цацсаны улмаас 70 гаруй багш сурагчид хорджээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өнөөдөр өглөөний 10 цагийн орчимд  их хэмжээний нулимс асгаргуулагч хий цацсаны улмаас тус сургуулийн  70 гаруй багш, сурагчид хордсон гэдэг мэдээлэл байна. Хордлогод өртсөн хүүхдүүдийг яаралтай ЭХЭМҮТ, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Монгол-Японы эмнэлэгт  авчирч хордлого тайлах эмчилгээ хийж байгаа юм байна.

Харин сургуулийн хоёрдугаар давхрын объект бүхэлдээ хорт хийн тархалтад өртсөн учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээс нааш сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй гэсэн эхний байдлаар дүгнэлт гараад байгаа аж.