М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ

A- A A+
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ

Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээж байгаагаа мэдэгдлээ.

“М.Бадарч хориотой бодис илэрснийг зөвшөөрөгдсөн замаар биед орсныг нотолж чадаагүй нь допингийн зөрчил мөн. Тиймээс М.Бадарчийн шинжилгээний хариу хүчин төгөлдөр. М.Бадарч тав дахь удаагаа шинжилгээнд орох үеэр хориотой бодис илэрсэн.

Сүүлд ирсэн гэрчийн мэдүүлгээр М.Бадарчид хориотой бодис хэрэглүүлсэн эсэхээ тогтоох зорилгоор баримт ирүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна”гэв.