Уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг хайх ажиллагаа үргэлжилж байна

A- A A+
Уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг хайх ажиллагаа үргэлжилж байна

Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралтаа эхлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоо сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг нэн яаралтай эхлүүлээд байгаа юм.

Тэд  хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ.  Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн манай уулчид төв баазтай дахин холбоо бариагүй бөгөөд нэмэлт хүчилтөрөгч, шерпа буюу ууланд авирах чадвараараа алдартай хөтөч хийдэг нутгийн иргэдийн дэмжлэггүй авиралтаа үргэлжлүүлсэн уулчид маань харамсалтай нь одоог хүртэл сураггүй байна.

Уулчдыг эрэн хайхад нисдэг тэрэг хөлслөх зардал болох 32 мянган доллар шаардлагатай байгаа юм байна. Монголын уулчдын холбоо Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно гэж мэдэгдлээ.