Төв талбайн зогсоолыг өнөөдөр түр хааж, нийтийн тээврийн М:3, Ү:30 чиглэлд өөрчлөлт оруулжээ

A- A A+
Төв талбайн зогсоолыг өнөөдөр түр хааж, нийтийн тээврийн М:3, Ү:30 чиглэлд өөрчлөлт оруулжээ

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хугацаагаар хаах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр/2024.05.30/ 07:00-14:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд “Хүүхэд таны төлөө” арга хэмжээг зохион байгуулах тул зогсоолыг түр хааж, нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулсан байна.

М:3 "Архивын ерөнхий газар"-120 мянгат-Сүхбаатрын талбай"

Ү:30 "Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб"

Зам хаалттай үед гар утасны аппликэйшн дээр “Z” тэмдэглэгээтэйг сонгон чиглэлээ харах боломжтой. Иймд иргэд доорх зураглалын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхийг зөвлөлөө.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарт хүлээн авна.