Д.МӨНХ-ЭРДЭНЭД: АН ЛУЙВАРЧДААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ УЛСАА ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ

A- A A+
Д.МӨНХ-ЭРДЭНЭД:  АН ЛУЙВАРЧДААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ УЛСАА ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ

АН-ын үнэн дүр төрхийг лайвчин Д.Мөнх-Эрдэнэ илчиллээ. Түүний хувьд ээлжит лайваа хийхээр намынхаа байранд хүрч очсон ч нэвтэрч чадаагүй юм. Учир нь АН-ын дарга нарын зүгээс “Д.Мөнх-Эрдэнийг дотогш оруулж болохгүй” гэх чиглэл өгсөн учраас хамгаалалтынхны хаалтад орсон. Ингэж намдаа жийгдсэн тэрбээр АН-ын өнөөдрийн үнэр дүр төрх ямар байдалтай байгааг зах зухаас нь нийтэд дэлгэж орхив. Ингэхдээ тэрбээр АН ард түмний итгэл хүлээж, төрд гарах нь байтугай дотоод асуудлаа давж чадахгүй, луйварчдаасаа салж чадалгүй живж байгааг баримтаар баталгаажуулан ярилаа. Тодруулбал, “Сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах Сонгон шалгаруулах хороо хуралдаагүй. Тойрогт нэр дэвшигчдийн талаар худлаа үнэн ярьж байгаад шууд нэрс зарласан. Цаг дуусахаас бараг 10 минутын өмнө Л.Гантөмөр, Э.Одбаяр хоёр орж ирээд жагсаасан нэрсээ уншчихаад гараад явчихсан. Сонгон шалгаруулах хорооны гишүүн надаас жагсаалтын нэрсийн талаар ямар нэгэн санал асуугаагүй. Э.Одбаяр АН-д хаана, хэзээ байсныг мэдэхгүй. С.Эрдэнийн хүүгийнх нь найз юм гэсэн. Найз охинтойгоо жагсаалтад орсон. Манай намд олон жил зүтгэсэн итгэл үнэмшлээрээ яваа эмэгтэйчүүд олон бий. Гэтэл тэр охиныг гэнэт тооноор оруулж ирээд жагсаалтад бичсэн. Магадгүй УИХ-ын гишүүн болох байх. Авгай нөхөр хоёр нэг гэрт амьдардаг болохоор Төрийн ордонд тэр хоёрт нэг өрөө гаргаад өгчих хэрэгтэй. АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж гэж нөхөр бий, Ц.Тувааны хүргэн. Өмнө нь гуйлгачин байсан нөхөр АН-д орж ирээд 9911-тэй дугаар бариад, ланд 300 унаад явж байгаа. Бид намынхаа луйварчдаас салж чадахгүй байж улс орныг луйварчдаас салгаж, улсаа хөгжүүлнэ гэж байхгүй. Л.Гантөмөр өнөөдөр хүртэл нам дээрээ ирэхгүй байна. С.Одонтуяа 2020 онд “Миний сүүлчийн сонгууль” гэж гоншигоноод хүмүүсээс хандив гуйгаад яьж байсан. Гэтэл өнөөдөр 2024 онд жагсаалтад ороод дахиад гишүүн болохоор санаархаж байна. Манай намын бодит байдал ийм л байна” гэлээ.