Д.Энхтүвшин УИХ-д нэр дэвшихээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

A- A A+
Д.Энхтүвшин УИХ-д нэр дэвшихээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

МАН-ын жагсаалтын 9 дүгээрт Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин бичигдсэн билээ. Гэвч тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 

Д.Энхтүвшин хэдхэн хоногийн өмнө "Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" хэмээн мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ талаараа "Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ. Хэрвээ УИХ-д сонгогдвол эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнес эрхлэх татвар, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хичээн ажиллах болно" гэжээ.