2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

A- A A+
2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг танилцуулъя. Сонгогчдынхоо итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд ээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хзрээнд УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн хуульд заасны дагуу зургадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Мөн гадаадад байгаа сонгогчдоос санал авах ажлыг 33 улсын 47 дипломат төлөөлөгчийн газар зургадугаар сарын 21-23-нд амжилттай зохион байгууллаа. Үндсэн хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд төр барих дээд байгууллагад төлөөллөө сонгосон нийт сонгогчиддоо мөн талархал илэрхийлье. Монгол Улсын Их хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль УИХ-ын 126 гишүүнийг анх удаа хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан өргөн цар хүрээтэй онцлогтой боллоо.

Сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн их оролцогчтой болсон онцлогтой байлаа.

Сонгуулийн тогтолцооны онцлогоор олон нам, нэр дэвшигч оролцсон нь СЕХ-нд шинэ сорилт мөн болсныг онцлоё. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хэн, хэзээ, юуг хэрхэн хийсэн байхыг нарийвчлан тогтоож өгсөн сонгуулийн эрх зүйн процессоор зохицуулагдаж байдаг онцлогтой. Энэхүү онцлогоор СЕХ энэ удаагийн сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад онцгой анхаарлаа. 

Сонгогчдод эргэлзээ төрүүлсэн, худал ташаа мэдээллийг нийтэд түгээхээс өмнө гомдол шаардлагын дагуу анхаарч ажилласан болно. Сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд зөрчил гаргасан эсэх гомдлыг Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаа, тагнуул, хуулийн есөн байгууллага шалгахаар хуульчилсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хойш нийслэлд 756, орон нутагт 554 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр гомдол мэдээлэлд холбогдох байгууллагууд шалгалтын ажил явуулсан. 

Тагнуулийн ерөнхий газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам болон СЕХ-ны дэргэдэх мэдээлэл технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгслийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгож ажилласан болно. Сонгуулийн техникүүдийг хоёр үе шаттайгаар нэг бүрчлэн шалгаж, гэрчилгээ олгох үйл ажиллагааг сонгуульд оролцогчдын хяналттайгаар нээлттэй зохион байгууллаа. 

Монгол Улсын Их хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг гадаадын болон олон улсын нэр хүндтэй 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж ажилласан. 

Мөн сонгууль ажиглах 29 орны сонгуулийн төв байгууллагын ажилчид, элчин сайдын яамдын хүмүүс болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын төлөөлөгч нар хяналт тавьж ажиллалаа. 

Ингээд 126 гишүүнээр албан ёсоор сонгогдсон гишүүдийн нэрсийг танилцуулъя. 

Нэгдүгээр тойрог /Өвөрхангай, Архангай, Баянхонгор/

Оюунсайханы Алтангэрэл

Сайнхүүгийн Ганбаатар

Батмөнхийн Батцэцэг

Пүрэвбаатарын Мөнхтулга

Дашдондогийн Ганбат

Ганзоригийн Тэмүүлэн

Ганбатын Хосбаяр

Дамдинсүрэнгийн Жаргалсайхан

Даваагийн Цогтбаатар
Хоёрдугаар тойрог  /Ховд, Говь-Алтай, Завхан, Увс

/Сандагийн Бямбацогт

Одонгийн Цогтгэрэл

Дашзэвэгийн Амарбаясгалан

Бөхчулууны Пүрэвдорж

Баттогтохын Чойжилсүрэн

Банзрагчийн Түвшин

Очирбатын Амгаланбаатар

Батжаргалын Заяабал

Загджавын Мэндсайхан

Энхбатын Болормаа

Гуравдугаар тойрог /Баян-Өлгий/

Хажекберийн Жангабыл

Буланы Бейсен

Тилеуханы Аубакир

Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл, Орхон, Булган

Халтмаагийн Баттулга

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

Дамбын Батлут

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

Доржсүрэнгийн Үүрийнтуяа

Лхагвын Мөнхбаатар

Жадамбын Бат-Эрдэнэ

Цэрэнпилийн Даваасүрэн

Тавдугаар тойрог /Сэлэнгэ, Дархан-Уул, Төв/

Болдын Жавхлан

Цэвэгдоржийн Туваан

Далайн Батбаяр

Жадамбын Энхбаяр

Буяагийн Тулга

Гонгорын Дамдинням

Сүхбаатарын Эрдэнэболд

Сүрэнжавын Лүндэг

Чинбатын Ундрам

Жигжидийн Батжаргал

Зургадугаар тойрог /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Мягмарсүрэнгийн Бадамсүрэн

Цагаанхүүгийн Идэрбат

Ухнаагийн Отгонбаяр

Лхагвасүрэнгийн Соронзонболд

Шинэбаярын Бямбасүрэн

Мөнгөнцогийн Ганхүлэг

Долдугаар тойрог /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/

Ренчинбямбын Сэддорж

Борхүүгийн Дэлгэрсайхан

Нанзадын Наранбаатар

Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан

Цагаанхүүгийн Мөнхбат

Равжихын Эрдэнэбүрэн

Гомбын Ганбаатар

Наймдугаар тойрог /Баянзүрх/

Жигжидсүрэнгийн Чинбүрэн

Баттөмөрийн Энхбаяр

Пүрэвсүрэнгийн Наранбаяр

Энхтайваны Бат-Амгалан

Хүрэлбаатарын Булгантуяа

Есдүгээр тойрог /Баянгол/

Жаргалсайханы Золжаргал

Хассуурийн Ганхуяг

Жамбалын Ганбаатар

Аравдугаар тойрог /Чингэлтэй, Сүхбаатар/

Ням-Осорын Учрал

Отгоншарын Батнайрамдал

Цэндийн Баатархүү

Нацагдоржийн Батсүмбэрэл

Дамдины Цогтбаатар

Хөххүүгийн Болормаа

Арваннэгдүгээр тойрог /Сонгинохайрхан/

Энхбаярын Батшугар

Норовын Алтанхуяг

Наранцэцэгийн Алтаншагай

Пүрэвжавын Сайнзориг

Чинбатын Номин

Арванхоёрдугаар тойрог /Хан-Уул/

Тогтмолын Мөнхсайхан

Чулуунбилэгийн Лодойсамбуу

Жуковын Алдаржавхлан

Арвангуравдугаар тойрог /Налайх, Багануур, Багахангай/

Сайнбуянгийн Амарсайхан

Цэндийн Сандаг-Очир

Нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж, сонгогдсон гишүүд:

МАН-ын жагсаалтаас:

Ганзоригийн Лувсанжамц

Мөнхчулууны Энхцэцэг

Чинбаатарын Анар

Отгоны Саранчулуун

Дүгэрийн Рэгдэл 

Даваасамбуугийн Ганмаа

Сүхбаатарын Эрдэнэбат 

Мэндбаярын Мандхай 

Дашцэрэнгийн Энхтүвшин 

Болдын Уянга 

Жанчивын Галбадрах 

Аюушийн Ариунзаяа 

Баярмагнайн Баярбаатар 

Бадарчийн Хэрлэн 

Дуламын Бум-Очир 

Одсүрэнгийн Номинчимэг 

Сархадын Зулпхар 

Хүрэлбаатарын Баасанжаргал 

АН-ын жагсаалтаар:

Лувсаннямын Гантөмөр 

Салдангийн Одонтуяа

Жамбын Батсуурь 

Саруулсайханы Цэнгүүн 

Өлзийхүүгийн Шижир

Жудагийн Баярмаа

Жадамбаагийн Баясгалан 

Доржзодовын Энхтуяа 

Дашдэмбэрэлийн Тэмүүжин 

Бадамдоржийн Пунсалмаа

Эрдэнэбилэгийн Одбаяр 

Пүрэвийн Батчимэг 

Ганбатын Очирбат 

Батбаярын Жаргалан 

Амгаланбаатарын Ганбаатар 

Цэндсүрэнгийн Мөнхтуяа

ХҮН намын жагсаалтаас:

Тогмидын Доржханд

Лутаагийн Энхнасан 

Пүрэвжавын Ганзориг 

Гончигдоржийн Уянгахишиг 

Бадрахын Найдалаа

Баатаржавын Мөнхсоёл 

Үндэсний эвслийн жагсаалтаас:

Нямтайширын Номтойбаяр

Агваанлувсангийн Ундраа

Даваахүүгийн Пүрэвдаваа

Мягмардашийн Сарнай 

Иргэний зориг ногоон намын жагсаалтаас:

Батын Батбаатар 

Мөнхтөрийн Нарантуяа 

Рэнцэндоржийн Батболд

Сонгобайгийн Замира нарыг батламжилж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ. Та бүхэн Монголын УИХ-ын анхны 126 гишүүнээр сонгогдож түүхэн цаг мөчид тангаргаа өргөж, иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж, өндөр ёс зүйтэй ажиллахыг нийт сонгогчдынхоо нэрийн өмнөөс хүсч байна.