Алтаргана наадмаар зохион байгуулагдах уралдаан тэмцээнүүд

A- A A+
Алтаргана наадмаар зохион байгуулагдах уралдаан тэмцээнүүд

Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэж байна.

"Алтаргана" наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд "Буриад дууны уралдаан" нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа хийх гэж байна.

Энэ үеэр Буриад бөхийн барилдаан, Сээр шалгах, Шагайн наадаан, гоо бүсгүй шалгаруулах "Дангина" тэмцээн, Эссэ бичлэгийн уралдаан, орчин үеийн буриад дууны уралдаан, Буриад шатрын уралдаан, Буриад сур, буриад ардын дуу дуулаачдын уралдаан, үлгэрч ерөөлч магтаалчдын уралдаан, буриадын ардын хувцас соёл өв уламжлалыг сэргээх уралдаан зэрэг үндэсний соёл уламжлалыг өвлүүлэн үлдээхэд чиглэсэн олон уралдаан тэмцээн зохион байгуулагдах юм