Энержи Ресурс компани өнгөрсөн онд 4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулжээ

A- A A+
Энержи Ресурс компани өнгөрсөн онд  4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулжээ

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа өчигдөр Хонконгийн хөрөнгийн биржийн веб хуудсаар олон нийтэд нээлттэй болгож, албан ёсоор танилцуулжээ. Өнгөрсөн онд тус компани нийт 4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Тайлант хугацаанд БНХАУ дахь эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн нийлүүлсэн 1 тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 170.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 10 орчим хувиар өсгөжээ. Мөн хугацаанд тус компаниас БНХАУ-ын Ганцмод боомтын нөхцлөөр борлуулсан баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 135.6 ам.доллар байжээ.