“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд”-д 1.8 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлнэ COPY COPY

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд”-д 1.8 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлнэ COPY COPY

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Масато Такаока нар өчигдөр (2019.03.12) Засгийн газар хоорондын 1.8 сая ам.долларын Төслийн бус буцалтгүй тусламжийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр манай улсын байгаль орчны салбар тэр дундаа “Цэнгэг усны нөөц , байгаль хамгаалах төвд”-д шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.

1990 оноос хойш Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газарт нийт 22 удаагийн 21.3 тэрбум иений (ойролцоогоор 195.0 сая ам.доллар) төслийн бус буцалтгүй тусламжийг эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал болон байгаль орчны салбарт шаардагдаж буй тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийг даван туулахад Япон Улсын Засгийн газар хамтран ажиллаж, нийт 310.0 гаруй тэрбум иений (2.8 тэрбум ам.доллар) зээл тусламжийг олгоод байна.

Эх сурвалж: Сангийн яам