Засгийн газар түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэлэлцэнэ

A- A A+
Засгийн газар түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 09-ны 08.00 цагт эхэлж, 19 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар 2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох, Соёлын биет өв эргүүлэн авчрах тухай, Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах тухай, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах талаар хэлэлцэх юм. Мөн Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай, Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай, Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа усны барилга байгууламжийн төслийн явц, цаашид авах арга хэмжээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.