ТАНИЛЦ: "Эрдэнэт" үйлдвэрийн орлогч захирлууд

A- A A+
ТАНИЛЦ:

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захиралаар Х.Бадамсүрэнг улираан томилсон. Тэрбээр дөрвөн орлогч захиралтай ажиллахаар болжээ. 

Тодруулбал, Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нар томилогдсон байна. Шинэ захирлууд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээн авчээ.

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн орлогч захирлуудаа томилохдоо “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан, ажил мэргэжилдээ туршлагажсан, хамт олондоо төдийгүй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгон, багаа бүрдүүлсэн гэнэ.