ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГТ “НАЙРАМДАЛ-2” ЗУСЛАН БАЙГУУЛНА

A- A A+
ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГТ “НАЙРАМДАЛ-2” ЗУСЛАН БАЙГУУЛНА

Хөвсгөл аймаг энэ оныг “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж нэрлэсэн жилийн хүрээнд олон бүтээлч ажлыг өрнүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл нуурын эрэгт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар судалгааны ажлыг хийж эхэлсэн байна.

Тус зусланг байгуулснаар аялал жуулчлал хөгжих, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авяьас чадвараа нээн хөгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой ажээ.

“Найрамдал-2” зусланд Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд ирж Хөвсгөл нуурыг үзэн далайн хөвөөнд амрах боломжтой олон улсын зусланга байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.