Монголчуудынхаа буянаар Э.Маргад-Эрдэнэ хүү бага багаар сайжирч байна

A- A A+
Монголчуудынхаа буянаар Э.Маргад-Эрдэнэ хүү бага багаар сайжирч байна

Буруу оношилсноос эрүүл мэнд, амь нас нь хохирох аюулд хүрээд буй зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах хандивын аян эхлээд байна. Мэдрэлийн эсийн хорт хавдартай бяцхан хүүг манай эмнэлэг, лабораторид бөөрний хорт хавдар байна хэмээн буруу оношилж, улмаар химийн хүчтэй эмчилгээ, бөөрний хагалгаа хийснээс цаг алдаж, угаас хүнд өвчний онош дээр нь буруу эмчилгээний уршигаар хүү өнөөдөр ийм байдалтай  байна.

Солонгосын эмч нар хүүгийн хөлийн үзүүрээс толгойн үс хүртэлх бүх эд эс, С цус, эрхтэн бүрийг нарийн үзэж, олон шинжилгээнүүд авсаар байна. Өнөөдөр л гэхэд чих, хамар, хоолой, нүд, ам, шүд гээд бүгдийг нь эмч нар үзлээ. Мөн химийн эмчилгээг хийж эхлээд байгаа.
Э.МАРГАД-ЭРДЭНЭ хүүд тусалж байгаа Монголчууддаа ахин дахин баярласнаа илэрхийлье!
Одоогоор нийт эмчилгээний зардлын 52% сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар бүрдээд байгаа бөгөөд үлдсэн хувийг бүрдүүлэхэд та бүхэн туслаж дэмжээрэй.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Воны данс (KRW)
Keb Hana Bank
Данс: 153-910463-91807
Хүлээн авагч: (Ээж)
MANGALJAV MUNKHTSETSEG
SWIFT: KOEXKRSE

Төгрөгийн данс (MNT)
Хаан банк: 5035477352
Төрийн банк: 102800506229
Голомт банк: 1825122548

Долларын данс (USD)
Xаан банк: 5035477351
Хүлээн авагч: Ээж нь М.Мөнхцэцэг
SWIFT: AGMOMNUB

Солонгос утасны дугаар:
(+82) – 01023431318 (Ээж)
(+82) – 01082372704 (Аав)