Б.ЭНХ-АМГАЛАН: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН 414 КМ ТӨМӨР ЗАМЫГ ЦЭРГҮҮД БАРИНА

A- A A+
Б.ЭНХ-АМГАЛАН: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН 414 КМ ТӨМӨР ЗАМЫГ ЦЭРГҮҮД БАРИНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээрээс онцлох нэг шийдвэр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгон хөгжүүлэх тогтоол гаргажээ.

Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Замын барилгын ажлыг дотоодын нөөц буюу цэргийн ангиудаар бариулна. 1800 орчим цэргийн алба хаагч, 451 техник шийдэгдсэний дараа буюу тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаснаар нэг км замд 1.2 сая долларын хөрөнгө зарцуулна. Урьдчилсан ТЭЗҮ-гээр төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулна. Техник хэрэгслийг түрээслэх буюу худалдан бол бүтээн байгуулалтын ажилд ажиллах цэргийн албан хаагчдын дундаж цалин 2 сая төгрөг байна” гэлээ.