Шар өвс шатааснаас зургаан айлын байшин шатжээ

Шар өвс шатааснаас зургаан айлын байшин шатжээ

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт нэмэгдсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-нд  түймэр гарч, 10 айлын байшин, хоёр гэр галд өртсөн.

Тэгвэл өнөөдөр /2019.04.15/ Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарчээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10 ,63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна" гэлээ.

Түймрийн улмаас зургаан айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэв.