Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Зүүний хүчний холбооныхон Эрдэнэтэд нууцаар хуралджээ

A- A A+
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Зүүний хүчний холбооныхон Эрдэнэтэд нууцаар хуралджээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гаригт МАН-ын Зүүн хүчний холбооныхон Эрдэнэтэд нууц уулзалт хийсэн талаар эх сурвалж мэдээлэв. Уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүн, УИХ-ын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нар, ТӨҮГ-ын дарга нар гээд Зүүн хүчний холбооны дэмжлэгээр албан тушаалд томилогдсон бүхий л хүмүүс оролцжээ.

Уулзалтаар тодорхой гурван асуудлаар тохиролцоонд хүрчээ.

М.ЭНХБОЛД, СУ.БАТБОЛД, Л.ЭНХ-АМГАЛАН, Ц.САНДУЙ, Д.ХАЯНХЯРВАА НАРЫГ 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭДЭГТ ТОХИРЧЭЭ

НЭГДҮГЭЭРТ, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болсон. Тиймээс уг сонгуульд ялалт байгуулахын төлөө хүчээ нэгтгэх, тал талаасаа хөрөнгө босгох хэрэгтэй гэж тохирсон байна.

ХОЁРДУГААРТ, 2020 сонгуульд хэрхэн оролцох, хэн, хэнийг нэр дэвшүүлэх зэргийг урьдчилсан байдлаар ярилцсан байна. 2020 оны сонгуулийг жижигрүүлсэн мажоритар системээр явуулах хэрэгтэй. 2020 оны сонгуульд М.Энхболд, Су.Батболд, Л.Энх-Амгалан, Ц.Сандуй, Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нарын гишүүдийг дэвшүүлэхгүй. МАН дэх 27 –ийн бүлэгт 30 хувиас илүү квот өгч болохгүй гэж тохирчээ. Тэд 2020 оны сонгууль далимдуулан 27-ийн бүлгийг улс төрөөс шахаж гаргах хэрэгтэй гэх асуудлыг хүртэл ярилцсан байна. Тэр дундаа УИХ-д MCS компанийг төлөөлдөг Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарыг нэр дэвшүүлж болохгүй гэж ярилцжээ.

ГУРАВДУГААРТ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харъяа бүхий л агентлагийн ажил гүйцэтгэлийн гэрээнд шалгалт оруулах ажлыг яаравчлах хэрэгтэй. Түүний дараа 27-ийн бүлгээс албан тушаалд томилогдсон дарга нарыг шахаж гаргах ажлыг эхлүүлэх ёстой гэдэгт санал нэгджээ.

 

Эх сурвалж: Medee.mn