850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм шатлаа

A- A A+
850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм шатлаа

Францын нийслэл Парист байрлах 850 жилийн түүхтэй Парисын Дарь эхийн сүмийн дээврийн хэсгээс гал гарч, сүм шатжээ. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд галыг унтраахад нийт 400 гаруй алба хаагч оролцсон байна.

1161 онд барьж эхэлсэн 858 жилийн түүхээ галд өргөчихөж байгаадаа Францчууд ихэд харамсан гашуудаж байна.

Хэвлэлээр мэдээлж буйгаар сүмийн оройн хэсэгт засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа гал дүрэлзэж эхэлсэн аж. 

Жилдээ 10 гаран сая жуулчин үзэх гэж очдог энэхүү соёлын өв нь дан ганц францчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигтай өв байсан билээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон "Бидний нэг хэсэг шатчихлаа" хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.