Монголын Сайтын холбооны IV чуулган өнөөдөр болно

A- A A+
Монголын Сайтын холбооны IV чуулган өнөөдөр болно

Монголын цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ IV чуулган өнөөдөр буюу 4-р сарын 30-ны 14 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд болно.

Чуулганаар Монголын сайтын холбооны хөгжил, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилго, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн холбооны дүрмийг шинэчлэх, бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх тул Монголын сайтын холбооны нийт гишүүн сайтуудаа чуулгандаа оролцохыг урьж байна.