Улс төрийн ЕСӨН НАМ нөхөн сонгуульд ОРОЛЦОХОО мэдэгдээд байна

A- A A+
Улс төрийн ЕСӨН НАМ нөхөн сонгуульд ОРОЛЦОХОО мэдэгдээд байна

Улс төрийн намууд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд мэдэгдэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Нөхөн сонгууль оролцохоо илэрхийлсэн намуудын бичиг баримтуудыг СЕХ-д хүлээн авч байгаа юм. Сонгуулийн тухай хуульд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох эсэхээ тавдугаар сарын 30-ны дотор СЕХ-д мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Энэхүү хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа учир нөхөн сонгуульд оролцох намууд ийхүү СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэн өгч байна. Хуульд заасан хугацаа буюу тав хоногийн дотор бичиг баримтаа өгсөн намуудыг бүртгэх эсэх асуудлыг СЕХ шийдэх юм байна.

Тодруулбал, сонгуулийн байгууллага намуудын бичиг баримтыг шалгаад, тавдугаар сарын 5-наас өмнө тухайн намууд сонгуульд оролцох эсэхийг зарлана.

Үүний дараа буюу тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд намууд нэр дэвшигчээ тодруулна. Харин бие даан нэр дэвшигчид тавдугаар сарын 24-30-ны хооронд тухайн тойрогт 801-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулж, сонгуулийн байгууллагад бүртгүүлнэ.

Энэ талаар СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 2019 оны зургаадугаар сарын 30-нд явагдана. Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудын бичиг баримтыг өнөөдөр авч ирж өгч байна. Яг одоогийн байдлаар МАН, АН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг есөн нам нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн” гэсэн юм.

Нөхөн сонгуульд Засгийн газрын нөөц сангаас 287 сая төгрөг зарцуулах юм.