"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирал Ч.Саранжавыг албан тушаалаас нь чөлөөлжээ

A- A A+

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тус компанийн ТУЗ өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.

Тэгвэл зургаан сарын дараа буюу өнөөдөр дахин хуралдаж албан тушаалаас чөлөөлсөн байна. Тэрбээр, томилогдохоосоо өмнө нь "Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан билээ.

Түүнээс өмнө Түлш эрчим хүчний яамны Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "УБЦТС" төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан юм.