Хотын даргын ОРЛОГЧ эрүүгийн хэрэгт ХОЛБОГДОЖ байжээ

Хотын даргын ОРЛОГЧ эрүүгийн хэрэгт ХОЛБОГДОЖ байжээ

Хотын дарга С.Амарсайханыг төлөөлөх зургаан орлогч багагүй дуулиан шуугиан, хэл ам дагуулж байж томилогдсон. Гэвч өнөө хэдэн орлогч нь дарга аа аврах биш харин ч хөөдөх болов. Байсхийгээд л тэдний талаар таагүй мэдээллүүд хөврөх аж.

Тухайлбал, Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон гэх Д.Мөнхжаргал айлын шатаж байгаа байшингийн өмнө сельфи хийж хотын даргын орлогч болсноо тунхагласан зарласан. Мөн Ж.Батбаясгалан хотын даргын нэгдүгээр орлогч болонгуутаа Тамгын газрын ажилтнуудынхаа ордог байсан нэг давхрын 00-ийг шинээр засварлаж, үнэтэй суултуур тавьж, пилта, хаалгыг нь солиод өөрийн эзэмшлийн болгож орхисон.

Тэгэхнээ бас хотын даргын бас нэг орлогч шуугиулж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч гэх О.Мөнгөншагайтай хобоотой хэрэг юм. Тэрээр өмнө нь буюу 2015 онд эрүүгийн хэрэгт холбогдож байжээ. Хан уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж байсан байна.

99.1 дэх хэсэг нь бусдын биед санаатайгаар гэмтэл учруулах гэсэн хуулийн зүйл заалтад хамаарч байна. Тухай үед пиавны шилээр бусдыг цохиж гэмтээн, танхайрч шүүгдэж байсан аж.

Тэрээр өмнө нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын туслахаар ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан билээ. С.Амарсайханы бүрдүүлсэн орлогч, төслийн удирдагчдын багийнхан эхнээсээ асуудал дагуулсан хүмүүс гэдгээ ийнхүү нотолж эхлээд байна.

Уг нь төрийн албаны босго өндөр гэж ойлгодог. Ийм ч учраас газар, хэлтсийн дарга хийгээд орлогч нарыг сонгодог шалгуур нь өндөр байдаг байлтай. Гэвч бодит байдал дээр нэг иймэрхүү. Хэн танил тал, арын хаалгатай нь төрийн албан орж дураараа аашилж, ес зүйгүй үйлдэл гаргаж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг орогнуулж байгаагийн жишээ энэ болж байна.