АТҮТ-ийн удирдлагууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө

A- A A+
АТҮТ-ийн удирдлагууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө

АТҮТ-ийн дарга Н.Дэлгэрнаран болон орлогч захирлууд өргөдлөө өгөхөөр болжээ. Учир нь өчигдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд том оврын автобус осолдож хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Мөн Сэлэнгэ аймагт том оврын автобус осол гарч, нэг өдрийн дотор орон нутагт ийнхүү том оврын автобус осолдсон юм. Олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсон асуудал удаа гарч, тээврийн салбарт асуудал үүсэн учраас өөрсдөө ажлаа өгөх хүсэлтээ өгөхөөр болсон аж.