Ж.Батзандан Түр хорооны даргаар сонгогдлоо

A- A A+
Ж.Батзандан Түр хорооны даргаар сонгогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Түр хорооны гишүүд гаргасан. Уг саналын чуулганаар хэлэлцэж санал хураалт явуулахад гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Түр хорооны даргаар сонгогдлоо.

С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтсан байна.