Бие засахаар гарч явсан 11 настай охин сураггүй алга болжээ

A- A A+
Бие засахаар гарч явсан 11 настай охин сураггүй алга болжээ

Сурагчдын дотуур байрнаасаа гарч явсан 11 настай охин сураггүй алга болжээ

Тодруулбал Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 04.30-ны өдрийн 19:00 цагийн орчимд бие засахаар гараад сураггүй болсон байна.

Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 04.30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн 05.01-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж.

Улмаар тухай дуудлагыг 2019.05.01-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 05.02-ны өдрийн 00:16 цагт Рашаант сумын чиглэлд явж 03:40 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. 

Охиныг харсан, үзсэн хүн байвал 98310947 89895765 дугаарын утсаар холбогдоно уу.

Охин алга болох үедээ цэнхэр куртик, хар өмд, цагаан пүүз өмсөж явжээ.