Нүүрсэнд 25 кг чихэр өвс, 570 кг адууны өлөн гэдэс нуусан байжээ

Нүүрсэнд 25 кг чихэр өвс, 570 кг адууны өлөн гэдэс нуусан байжээ

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 4-нд Гашуунсухайт дахь боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон, улсын хил нэвтрэхээр завджээ.

Тэрээр чиргүүлтэй нүүрсний дунд 7 шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.