Цэргийн ангийн зэвсгийн агуулахаас 16,350 ширхэг сум алдагджээ

A- A A+
Цэргийн ангийн зэвсгийн агуулахаас 16,350 ширхэг сум алдагджээ

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал хоёрдугаар багт байрлах Зэвсэгт хүчний 316-р ангиас их хэмжээний бууны сум хулгайд алдагдсан ноцтой хэрэг гарсан байна. Цэргийн ангийн байрыг зэвсэглэсэн харуул хамгаалалт 24 цагийн турш тасралтгүй хянаж байдаг учраас гаднаас ямар нэгэн байдлаар хулгай орох боломжгүй байдаг.

Харин цэргийн ангийн алба хаагчид зэвсэгийн агуулахаас их хэмжээний сум авч гарсан байж болзошгүй байна.

Тодруулбал, тавдугаар сарын 6-ны өдрийн 10:10 цагт тус ангиас “Хулгайд эд зүйл алдагдлаа” гэх мэдээлэл Төв аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн байх юм.

Цагдаагийн алба хаагчид тус ангийн алба хаагчид болон шинжээч эмчийн хамтаар мэдээллийг шалгах зорилгоор үзлэг хийсэн байна. Ингэхдээ өмнөх тооллогын баримт, одоо байгаа зэвсэгийг тоолж, агуулахаас юу алдагдсанг нь тогтоож, цэргийн ангийн агуулахыг хариуцсан ажилтан зэргээс асуумж авчээ.

Гэтэл тавдугаар сарын 4-ний өдөр тус цэргийн анги эд зүйлийн ээлжит тооллого хийх үеэр 7,62 мм-н голчтой 16,350 ширхэг бууны сум алдагдсан байсныг мэдсэн байна.

Дээрх улсын онц тусгай газраас их хэмжээний сум алдагдсан нь ихээхэн асуудал үүсгэж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан зарим алба хаагчдыг шалгаж эхэлсэн байна. Зэвсэгт хүчний 316-р ангиас их хэмжээний алдагдсан сумын ямар зорилгоор авсаныг нь тоогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.