БОАЖЯ, ЭМЯ хамтран мэдэгдэл гаргажээ

A- A A+
БОАЖЯ, ЭМЯ хамтран мэдэгдэл гаргажээ

БОАЖЯ, ЭМЯ хамтран мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ "Баян-Өлгий аймагт 2019 оны 4 дүгээр сарын 30-нд тарваган тахлын хүний өвчлөлийн хоёр тохиолдол гарч тус аймагт хорио цээрийн дэглэм түр тогтоогоод байсан. Өвчний голомтонд тандалт судалгаа хийн, мэргэжлийн баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэл хийсний үр дүнд өвчлөл тархахаас урьдчилан сэргийлсэн болно.

Таргаван тахлын голомтыг бүрэн цомхотгосон тул хорио цээрийн дэглэмийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цуцалж, бүх үйл ажиллагааг хэвийн явуулж эхлээд байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, түгшүүрт автуулахгүй байхыг хүсэе. Үүнээс гадна буруу ташаа мэдээллийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалж болгон ашиглаж, Монгол орныг зорих жуулчдын тоо эрс буурч байгааг анхаарч, холбогдох мэдээллийг баримттай эх сурвалжаас тодруулна уу" гэжээ. 

Иймд иргэдийг буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна.